This is it.................

Францын нийслэл Парис хот дах үзэх үзмэрүүд

Францын нийслэл Парис хот дах үзэх үзмэрүүд



Францын нийслэл хот Париж нь Сена мөрний эрэг дээрх Сите хэмээх жижигхэн арал дээр анх үүссэн ажээ. Энэ хот хөдөө аж ахуйн үржил шим бүхий раойны төв хэсэг, Уаза, Марна голын цутгалан , далайн түвшнээс дээш 130 метр орчим өргөгдсөн Монмартрын дов толгодын ойролцоо Сена мөрний эрэг дээр оршино. 10 сая хүн амтай. Паризиев ( энэ нэрнээс дэлхийн цуутай хот анх бий болжээ) хэмээх галлийн омгийнхон Лютеция хэмээх загасчны тосгоны нутаг дэвсгэр дээр ирээдүйн хотын анхны байшингуудыг барьжээ. Жуулчид Париж хоттой танилцах аялалаа Сите хорооллоос эхэлж Сент-Шапелийн сүм, шорон байсан Консьержи хэмээх баргар шилтгээн, алдарт Дарь Эхийн сүм рүү очдог байна.
            Парис хот аж үйлдвэржилтээрээ дэлхийд 4-рт ордог ба экспортоороо мөн адил 4-рт ордог байна. Мөн түүнчлэн зэвсэг үйлдвэрлэдэг дэлхийн 3 том гүрний нийслэл хот гэдгээрээ олны анхаарлын төвд байдаг байна.
Францын бүх бараа үйлчилгээний 50%-ийг Парис хийдэг. Энд худалдааны хамгийн том компаниудын конторууд, Францын ба гадаад худалдааны олон агентлагууд болон улсдаа төдийгүй дэлхийд нэрд гарсан их дэлгүүрүүд, 600 гаруй зах зээлийн газартай.
            Парис дэлхийн гоё, сайхан хотуудын нэгэнд ордог ба соёл урлагийн хөшөө дурсгалууд, түүхийн дурсгалт газрууд болон хүний гараар бүтээгдсэн дахин давтагдашгүй гайхамшигт зүйлсээрээ ч маш баян хот юм.
           Парисын онцлог зүйлсэд Елисейн талбай, Эйфелийн цамхаг, Парисын дарь эхийн сүм, Гарниэр дуурийн ордон, Ариун зүрх сүм, Парисын зүрх Сите хороолол зэрэг олон олон алдарт зүйлс орно. Францын соёл урлагийн гол төв нь Парис учраас тэнд буй 60 гаруй театр, концертын танхимуудаас Гранд Опер, Комедн, Франсез, Опер Комек, Гарниэрийн театрууд нь ихэд алдаршжээ. Мөн түүнчлэн 60-аад музей байхаас гадна Лувр, Версал, Клюнн, музейнүүд нь улсдаа төдийгүй дэлхийд алдартай.

 

 

Гарниэрийн дуурийн театр

 

Гарниэрийн дуурийн театр бол Парисын 13 дахь театр бөгөөд III-р Наполеоны зарлигаар Гарниэрийн театрыг 1860-1875 онд барьжээ.
1875 оны 1-р сарын 15нд тус театр нээлтээ хийсэн байна. Энэхүү театр нь 11 мянган ам метр талбайтай, тайзнаас гадна 450 шахам жүжигчний өрөөтэй. Барилгын гадна талд нь багана хээ, далавчтай хүн, болон бусад хөшөөгөөр гар таталгүй чимсэн нь дотор талдаа ч мөн адил үргэлжлэнэ.

 

2.  Дарь эхийн сүм

Өрнөд Европд дундад зууны үед томоохон хот болгонд цогчин дуган барьсан, хотын сумууд зөвхөн гэрлэх ёслол, мөргөл үйлддэг газар байсангүй байгалийн гаймшиг нүүрлэх, гаднаас халдан довтлоход нутгийнхны толгой хорогддог гол оронд болдог байв. Ийм сумуудийн нэг нь Парисийн Дарь эхийн сүм юм. Энэ сүмийг Сите арал дээр хамба лам Морис Де Сюллийн санаачилгаар барьсан. 13 зуунд эхэлсэн барилгын ажил 170 жил үргэлжилсэн юм. Барилга доторх өнгө будгийн зохицол, гайхам олон баганууд жуулчдын сэтгэлийг ихэд татдаг байна.

3.  Эйфелийн цамхаг


Францын аугаа их хувьсгалын 100 жилийн ойг тохиолдуулан 1889 онд Парис хотод “Парисын хамгийн цуутай бүсгүй” гэж нэрлэгдэх пирамид хэлбэрийн энэхүү хосгүй цамхагийг бүтээжээ. Уран барилгач Г.Эйфел 300 метр өндөр цамхаг барих төсөл зохиож түүнийгээ агуй их эсэргүүцлийн дунд барьж эхлэв. 5000 тн хүнд цамхагийн босоо тэнхлэгийг яг таг тохируулахын тулд дөрвөн хөлийн суурь бүрт 800 тн хүртэл жинтэй зүйл өргөх хүчин чадалтай усан шахуурга байрлуулжээ.
Дундаа нүхтэй нэгдүгээр тавцан 4000 хавтгай дөрвөлжин метр талбайтай, хоёрдугаар тавцан нь 1400, тал бүр нь 18 метр дөрвөлжин хэлбэртэй, гуравдугаар тавцан нь 324 хавтгай дөрвөлжин метр талбайтай, гурав дахь тавцан нь шиллэсэн, задгай хоёр давхар байсан ба цамхагийн хамгийн дээд хэсэг болох гэрэлт

 цамхагийг 50 м өндөрт хийжээ.
1944 оны 8-р сарын 25-нд цамхаг дээр Франц улсын гурван өнгөт далбааг мандуулснаар Эйфелийн цамхаг тус улсын бэлэг тэмдэг болжээ.

 

4. Елисейн талбай

Елисей гэдэг нь Грекийн домгоос vvдсэн нэр юм байна. Бурхнаас vхэшгvй мөнх амьдрахуйн хутаг олсон баатруудын аж төрдөг амгалангийн арлыг Элизиум нэрлэдэг. Францын нийслэл 2000 жилийн настай гэдэгтэй харьцуулбал Елисейн талбай харьцангуй залуу. Сена мөрний ус эрэгтээ багтаж ядан халгиж байсан тэр цагт XVI зууныг хvртэл энэ хавь Францын хаадын нугас агнахаар ирдэг.
1616 онд Мэри Медичийн зарлигаар энд хайлаас модны гурван чөлөө байгуулж, 1667 онд уран барилгач Ленотрын удирдлагаар зугаалгын бvс бий болгосон. Версальд хааны ордны барилгын ажил эхлэх vес Елисейн талд анхны байшин боссон. 1790-ээд оны Елисейн тал цэцгийн нуга, байшин бvхий жижигхэн ойг санагдуулам. Энд тэнд барьсан байшингийн нэгд нь кофений газар, нөгөөд нь мухлаганцар байрлах. Ардууд бvтэн сайнд vvгээр зугаалж, хөгжим тоглоно. Зургаан хоног ажилладаг ядуус алжаалаа тайлахаар зvлгэн дээр тухлан дарс шимж, борчуудын гэгдэх хөгжилтэй дуу аялсан шиг сууцгаадаг.

         Энд жил бvрийн долдугаар сарын 14 (Бастилийг эзэлсний өдөр), арваннэгдvгээр сарын 11 (дэлхийн I дайн төгссөн)-нд цэргийн парад уламжлал болгон зохиодог.
Yvнээс гадна vндэсний бахархал оргилох мөчид Парисынхны цуглаж, баярласан сэтгэлээ хуваалцдаг газар. 1989 оны долдугаар сарын 14-нд Францын их  хувьсгалын 200 жилийн ойг тэмдэглэхэд, 1998 оны долдугаар сарын 12-нд францчууд анх удаа хөлбөмбөгийн дэлхийн аварга болоход (тэгэхэд гурван сая гаруй хvн цугласан гэдэг) ийм “vзэгдэл” давтагдаж байлаа.

          Елисейн талд олон кинотеатр, автомашины томоохон компаниудын арилжааны төв, нэртэй кабаре “Лидо”, хөгжмийн зэмсгийн том дэлгvvр “Virgin Megastore”, янз бvрийн орны жуулчны агентлагууд бий. Аялал жуулчлалын төв офисоос нь Парисын тухай ном, товхимол авах боломжтой.

Гэвч Чарли Чаплин нарын олон алдартны зочилж байсан Le Fouquet`s ресторан одоо ч “амьд” хэвээрээ. Өдөрт 300-500 мянган хvн Елисейн талыг зорьж ирдэг нь

хэр vзvvштэй газар вэ гэдгийг нь тvвэггvй гэрчлэх биз.

5. Луврийн музей

 

Лувр нь Парист байрладаг, дэлхийн хамгийн алдартай музейнүүдийн нэг юм.

 

Сэтгэгдэл үлдээх

18:46 , 2010-10-04 .. Бичсэн: Зочин
үнсэлт

{ Сүүлийн хуудас } { 7 -р хуудас Нийт хуудасны тоо: 31 } { Дараагийн хуудас }

Миний талаар:

Нүүр хуудас
Миний танилцуулга
Бичлэгийн сан
Найзууд
Зургийн цомог

Холбоосууд


Ангилалууд

Элдэв сонин, мэдээлэл
Хичээл, бие даалт

Сүүлийн бичлэгүүд

Webiin nuur
Мэргэн үгс
Аристотель
Монгол
Манжийн үеийн Монгол орон
H1N1 вирус хувьсан өөрчлөгдөж байна
Францын нийслэл Парис хот дах үзэх үзмэрүүд
Гаити улсын талаар
Wonder girls U.S.A-d тэргүүлж байна
Олимпиадад оролцон тэтгэлгээр их сургуульд сурах боломж байна.
Амьдралыг хөнгөвчлөх 10 зүйл.
Нүүрний сэвх толбыг гэрийн нөхцөлд арилгаж болно
Өглөө гарахдаа цайгаа уухаа мартуузай.
Америкт 60-аас дээш насны эмэгтэйчvvд оролцдог миссийн тэмцээн зохиогддог
Зураач Америк залуу Cheetos чипсээр хvний хөргийг зуржээ

Найзууд




:-)
 
xaax