This is it.................

Үндэсний сур харваа

Үндэсний сур харваа

Сур харвааны төрлүүд


Бөмбөг намнах

Хүннү, Киданы үеэс Монгол цэргийн дотор Бөмбөг намнах тэмцээн явагддаг байжээ. “Бөмбөг намнах” тоглоом нь 40 нумын газар тус бүр 20 нумын зайтай газар морьтой буюу эсвэл босоо хүний хэмжээтэй гурван шонг жагсаан босгож, гурван бөөрөнхий сур (бөмбөг) өлгөж, морины давхиут дунд богино модон сумаар харвадаг горимтой байжээ.

Богд хаант Монгол улсын үед бөмбөгний хоорондын зайг сааж ойртуулсан нь тэмцэл өрсөлдөөнийг чанаржуулж, улам ч хурдан шаламгай хөдөлгөөн шаардах болгосон. Энэ үед Нийслэл хүрээний Дүнжингаравын хүрд бөмбөг намнаж байсан бөгөөд 3 бөмбөгийг алдалгүй онодог хүн олон байжээ.
Сур харвааны төрлүүд


Бөмбөг намнах

Хүннү, Киданы үеэс Монгол цэргийн дотор Бөмбөг намнах тэмцээн явагддаг байжээ. “Бөмбөг намнах” тоглоом нь 40 нумын газар тус бүр 20 нумын зайтай газар морьтой буюу эсвэл босоо хүний хэмжээтэй гурван шонг жагсаан босгож, гурван бөөрөнхий сур (бөмбөг) өлгөж, морины давхиут дунд богино модон сумаар харвадаг горимтой байжээ.

Богд хаант Монгол улсын үед бөмбөгний хоорондын зайг сааж ойртуулсан нь тэмцэл өрсөлдөөнийг чанаржуулж, улам ч хурдан шаламгай хөдөлгөөн шаардах болгосон. Энэ үед Нийслэл хүрээний Дүнжингаравын хүрд бөмбөг намнаж байсан бөгөөд 3 бөмбөгийг алдалгүй онодог хүн олон байжээ.
Урианхай сур

Урианхай нарын дунд одоо ч түгээмэл байгаа үндэсний спортын нэгэн төрөл бол сурын харваа билээ. Дээр үед майдар эргэх (хаврын тэргүүн сарын шинийн 15) өдөр саранпай харван сурын ууган харвааг эхэлдэг байжээ. Саранпай гэдэг нь үзүүрийг нь нийлүүлж боосон гурван модонд бүтэн үхрийн ширийг тэлж татсан байг хэлнэ. Саранпайг 100 нумны газраас хүн бүр 5 сум харван түрүүлэгсдэд бай шагнал олгодог байжээ.

Урианхай хүн сур харвуулах нь тэр жилдээ сайн сайхан явахын үүд хаалгыг нээн хэмээн үзэх агаад аливаа баят үйл явдал, эсвэл золгүй явдал тохиолдвол заавал сур харвуулдаг загшилтай ажээ. Урианхайчууд ур харваанд оролцох хүний тоог хязгаарахгүй, бүх харвах хүнийг хоёр тал болгон хуваана. Харин сур харвахаар ирсэн хүн 3 сум, 2 чих авч ирэх ёстой.

Урианхай хүн сурыг чих гэх ажээ. Тэр нь морины цулбуур, чөдрийг бөөрөнхийлөн зангидаж хийсэн нэгэн зүйл бай (сур) билээ. Тэсцэх хоёр тал өөрийн багийн сайн харвадаг нэр хүндтэй, настай хүнээ ахлагчаа тавина. Сурын талбайг засахдаа хоёр талаас тус бүр нэг гарч цэвэрлэсэн газрынхаа голд чихээ нэг эгнээ цувуулан тавьж, сайтар доош суулган дарах бөгөөд үүнийгээ “халз дарах” гэнэ. Өрсөн чихнээс хоёр тийш дөрөв, дөрвөн метр зайтай, чихтэйгээ зэрэгцээ 10-15см өндөр шороо (зурхай) татах бөгөөд үүнийгээ өтвөг гэх ажээ.

Урьд цагт 40 нумны газраас харваж байсан гэж ярилцах боловч одоо гол төлөв 30 нумны газраас харваж байна. Өмнө талын өтвөг (зурхай) хөдөлбөл оносонд тооцохгүй, цаад өтвөгийг оносон сур заавал давах ёстой. Анхны сурыг ахлагч нар эхлэн тавьдаг номтой. Эхний онох чихийг “магнай” гэх агаад ономогц “магнай хагарлаа” хэмээн уухайлна. 2 дахь сурыг “тэгнээ”, 3 дахийг “ганзага”, 4 дэхийг “уяа” гэнэ. Хүн бүр нэг ээлжинд 3 сум тавих бөгөөд онох бүрий “ дагуул” хэмээн уухайлна. Энэ нь үүн шигээ дахиад оноод бай гэсэн утга бүхий ажээ. Оносон сурыг хормойлон түүнэ.

Хэн хичнээн оносныг тусгай самбарт тэмдэглэн, эцэст нь баг, хүн нэг бүр дээр дүн гаргана. Харваач бүр өрөг дуусахад ядаж “өөрийн” 2 чихээ оносон байх шаардлагатай бөгөөд эс чадсан байвал “хамба суулгана”. Хамба суулгана гэдэг нь нэгэн зүйл шийтгэл агаад үнэндээ харвах эрхийг нь хасаж байгаа хэрэг юм. Харвалтыг түргэтгэхийн тулд сурын гуравны нэг нь үлдмэгц 1-р саалтын буюу 10 нумны газраас харвана. Сүүлийн нэг чихийг ахлагч нарын зөвшөөрлөөр 2-р саалтын буюу 10 нумны газраас харвах ажээ. Энэ мэтээр өргийн тоог хязгаарлахгүй харван эцэст нь дүнг гарган, идээ будаа болох ажээ.

Сэтгэгдэл үлдээх

17:50 , 2011-08-07 .. Бичсэн: зочин (зочин)
like and coment гоё шүү алга ташилт ярзайтал инээх

15:46 , 2010-11-07 .. Бичсэн: Зочин
гоё шүү sur gedeg bol aguu sport

{ Сүүлийн хуудас } { 19 -р хуудас Нийт хуудасны тоо: 31 } { Дараагийн хуудас }

Миний талаар:

Нүүр хуудас
Миний танилцуулга
Бичлэгийн сан
Найзууд
Зургийн цомог

Холбоосууд


Ангилалууд

Элдэв сонин, мэдээлэл
Хичээл, бие даалт

Сүүлийн бичлэгүүд

Webiin nuur
Мэргэн үгс
Аристотель
Монгол
Манжийн үеийн Монгол орон
H1N1 вирус хувьсан өөрчлөгдөж байна
Францын нийслэл Парис хот дах үзэх үзмэрүүд
Гаити улсын талаар
Wonder girls U.S.A-d тэргүүлж байна
Олимпиадад оролцон тэтгэлгээр их сургуульд сурах боломж байна.
Амьдралыг хөнгөвчлөх 10 зүйл.
Нүүрний сэвх толбыг гэрийн нөхцөлд арилгаж болно
Өглөө гарахдаа цайгаа уухаа мартуузай.
Америкт 60-аас дээш насны эмэгтэйчvvд оролцдог миссийн тэмцээн зохиогддог
Зураач Америк залуу Cheetos чипсээр хvний хөргийг зуржээ

Найзууд




:-)
 
xaax