This is it................. | |
Үндэсний бөхҮндэсний бөх ![]() Монгол үндэсний бөх бол монголын ард түмний түүхэнд үлдсэн урт удаан жилийн хөгжилтэй, монгол туургатны хүсэл эрмэлзэл, амьдрал тэмцлийг гэрчилж чадах бодит баримт болсон үнэт эрдэнэ юм.
Монгол бөхийн барилдааныг хүн төрөлхтний шинэхэн тулгар цаг балар эртний чулуун зэвсгийн үе ба улаан гар, нүцгэн биеэрээ ан араатантай тулалдаж байх үеэс уламжлагдан ирсэн гэж үзэж болох үндэстэй. Ямар учраас гэвэл өнөөдрийг хүртэл уламжлагдсан гараа, дэвээ, өрөө, шаваа, алдар цол олгох гээд олон шинж үүнийг гэрчилж байна. Эртний хүмүүс ан араатантай тэмцэж амь эрсэдсэн ба ялсан тухай бие биедээ хэлэх хэлгүй болохоор дүрслэн үзүүлдэг байжээ. Хээрийн зэрлэг араатанг гэрийн тэжээвэр болгоход монгол бөхийн барилдааны үүсэл оролцоно. Чадалтай эр зоригтой, хурдан шаламгай, авхаалжтай чийрэг биетэй эрчүүд тэр үеийн амьдралын чухал үүргийг гүйцэтгэж байсан. Отог омгоор аян дайнд мордох үед ч тийм эрчүүд аравт, мянгатыг даргалдаг байжээ. Монгол үндэсний бөхийн гараа, дэвээ, шавах, өрөх явдал нь хүчит амьтан үлгэрийн шувуу хангарьд, мөн бүргэд, харцага, шонхорыг өөрийн биеэр үлгэрлэн үзүүлдэг нь энэ спорт өнө эртний түүхтэйг харуулдаг. Мөн монголчууд хүчит бөхчүүдээ аварга, арслан, гарьди, харцага, начин, шонхор, тулгат, шандаст цолыг хүртээж мөнхжүүлдэг нь эртний хүмүүс ан амьтан жигүүртэн шувуудыг бишрэн амьдардаг байсантай холбоотой. Ийнхүү олон зууны туршид Монгол үндэсний бөх нь хүн төрөлхтний хэрэгцээнээс үүсэн гарч хөгжлийнхөө зүй тогтлоор ард түмнийхээ бахархал болон үлдсэн. Ард түмэн өөрсдөө бий болгосон, ард түмэн өөрсдөө хадгалж авч ирсэн, ард түмний соёлын үнэт өв эрдэнэ, урлаг, спорт юм. Сэтгэгдэл үлдээх { Сүүлийн хуудас } { 20 -р хуудас Нийт хуудасны тоо: 31 } { Дараагийн хуудас } |
Миний талаар:![]() Миний танилцуулга Бичлэгийн сан Найзууд Зургийн цомог ХолбоосуудАнгилалуудЭлдэв сонин, мэдээлэлХичээл, бие даалт Сүүлийн бичлэгүүдWebiin nuurМэргэн үгс Аристотель Монгол Манжийн үеийн Монгол орон H1N1 вирус хувьсан өөрчлөгдөж байна Францын нийслэл Парис хот дах үзэх үзмэрүүд Гаити улсын талаар Wonder girls U.S.A-d тэргүүлж байна Олимпиадад оролцон тэтгэлгээр их сургуульд сурах боломж байна. Амьдралыг хөнгөвчлөх 10 зүйл. Нүүрний сэвх толбыг гэрийн нөхцөлд арилгаж болно Өглөө гарахдаа цайгаа уухаа мартуузай. Америкт 60-аас дээш насны эмэгтэйчvvд оролцдог миссийн тэмцээн зохиогддог Зураач Америк залуу Cheetos чипсээр хvний хөргийг зуржээ Найзууд |