This is it.................

Япон улс

16:53 , 2010-05-03 .. Бичигдсэн: Элдэв сонин, мэдээлэл .. Холбоос
 Япон улс

Япон (Япон хэл: 日本国 Ниппон, эсвэл Нихон гэж дуудна) нь Азийн зүүн хэсэгт, Номхон далайн баруун хэсгээр орших арлын орон юм. Японы нэрийг бүрдүүлдэг ханз үсгүүд нь "наран үндэслэх" гэсэн утгатай бөгөөд үүнээс үүдэж Япон улсыг "Нарны орон", "Мандах нарны орон" гэж нэрлэдэг.
Япон нь Дэлхийн хоёрдугаар дайны дараа зохиосон Японы Үндсэн Хуульд үндэслэн шүүх, гүйцэтгэх, хууль тогтоох эрх мэдлийг хэрэгжүүлдэг Үндсэн Хуульт Хаант Засагт Улс бөгөөд Үндсэн Хуульд нь Төрийн тэргүүн гэж хэн болохыг заагаагүй боловч Япон Улсын ард түмний эв нэгдлийн бэлгэ тэмдэг болох эзэн хаан нь төрийн тэргүүн гэж хэлж болох юм.
Япон нь эдийн засгийн чадавхаараа дэлхийд АНУ-н дараа 2-т ордог[3], Их Наймын нэг гишүүн улс юм. Азийн цор ганц өндөр хөгжилтэй орон хэдий ч түүхий эд, хүнс, эрчим хүчний 80-аас илүү хувийг импортлодог, гадаад худалдаанаас хамааралтай улс болно.
Японы хүн ам нь Хоншюү арлаар төвлөрөн суудаг япон, Окинава аралд оршин суух Рюүкюү болон Хоккайдо, Сахалинаас гаралтай Айнү, Орок, Нивхи зэрэг жижиг үндэстнүүдээс бүрдэнэ. Албан ёсны хэл нь япон хэл бөгөөд Рюүкюү хэл, Айнү хэл зэрэг цөөн ярилцагч бүхий хэлнүүд оршдог.
Газарзүйн байрлалын хувьд газраар хиллэдэг орон байхгүй бөгөөд Японы тэнгисээр Солонгосын хойг (Бүгд Найрамдах Солонгос Улс, Бүгд Найрамдах Ардчилсан Солонгос Ард Улс), Оросын Холбооны Улсуудтай (ОХУ нь Япон тэнгисээс гадна Агнуурын тэнгисээр хиллэнэ), Дорнод Хятадын тэнгисээр Бүгд Найрамдах Хятад Ард Улс, Бүгд Найрамдах Хятад Улс зэрэг улсуудтай хиллэнэ. Түүнчлэн өмнө этгээдэд байх Огасавара олтригоор Микронез (Умард Марианы арлууд) улстай хиллэдэг.

Нэр

Албан ёсны нэр нь Япон Улс, (Дэлхийн хоёрдугаар дайнаас өмнөх нэр нь Японы эзэнт гүрэн). Мөн эрт цагт Ямато гэх зэргээр нэрлэгдэж байжээ.
Япончууд улсаа "Ниппон", "Нихон" хэмээн нэрлэдэг. Гэхдээ түүхэн уламжлалаас үзвэл Ниппон гэдэг нэр нь арай эртнийх ажээ. Дээрхи нэрнүүд нь ижилхэн "Нарны Үндэс" хэмээх утгатай нэр болно[4]. Энэхүү нэрийг анх 645 оны долдугаар сард Солонгосын хойгт оршин байсан Гүгурёо болон Вэкжэ улсын элчид хандсан бичигт "Бурханы сурвалжит Нарны үндэс улсын эзэн хаан" хэмээн хэрэглэгдсэн гэж үздэг.
Албан ёсны англи нэршил нь Japan (Жапан) бөгөөд JPN хэмээн товчилно.

Нийслэл

Нийслэл хот Токио нь Дэлхийн хамгийн том хотуудын нэг юм. Эзэн хааны ордноос гадна Парламент, Засгийн газар, Дээд Шүүх зэрэг газрууд байрлах тус орны улс төр, эдийн засгийн гол төв гэдэг утгаараа нийслэл хот мөн боловч нийслэл нь Токио хот мөн хэмээх хуулийн заалт үгүй.
Японы Токио хотын хүн ам нь 8,717,529 бөгөөд үүнээс гадна 2 саяас дээш хүн амтай дараах хотууд бий:
                         • Ёкохама - 3,643,641 
                         • Осака - 2,649,601 
                         • Нагояа - 2,243,564 

Түүх

Японы олтриг дээрх хүн амьдарч байсны баталгаа Чулуун зэвсгийн үе буюу МЭӨ 30,000, МЭӨ 14,000 жилд хамаарна. Арай хожуу үед хамаарах чимэглэсэн шавар сав, ваар зэрэг нь дэлхий дээрхи хамгийн эртний хадгалагдан үлдсэн эд өлгийн зүйл гэж тооцогддог байна.
"Яёойн эрин" буюу МЭӨ III зууны үеэс цагаан будаа тариалан, төмөр ба хүрэл боловсруулж, вааран эдлэл хийх болжээ. Эдгээр нь Хятад эсвэл Солонгосоос шилжин ирсэн хүмүүстэй холбоотой гэж үздэг байна
Буддын шашин Солонгосын Вэкжэ улсаас дамжин нэвтэрсэн боловч Хятадын нөлөө их байсан байна[12].
"Нарагийн эрин" буюу МЭ VIII зууны үед Японы анхны хүчирхэг улс, одоогийн Нара орчимд төвлөрөн бий болжээ. Энэ үед хамаарах "Кожики" (Kojiki, 712 он), "Нихон Шоки" (Nihon Shoki, 720 он) зэрэг судрууд хадгалагдан үлдсэн байдаг[13].
XVI зууны үед Португалийн худалдаачид ба шашны номлогч нар анх Японд хүрсэн ба энэ үеэс Баруун болон Японы хооронд худалдаа, соёлын солилцоо эхэлжээ.
Ода Нобүнага Европоос нэвтэрсэн галт зэвсэг хэрэглэн Японыг нэгтгэж эхэлсэн боловч 1582 онд алуулсан байна. Түүний дараа Тоёотоми Хидэёши үйл хэргийг нь үргэлжүүлэн 1590 онд бүх Японыг нэгтгэж дуусав.
1598 онд Хидэёши нас барсны дараа, Токүгава Иэясү 1603 онд Эдо буюу одоогийн Токио хотын орчим Токүгава шогуныг үндэслэв. 1639 оноос эхлэн "Хаалттай улс" бодлого баримтлах болсон байна. Энэ үеийг "Эдогийн эрин" гэж нэрлэдэг байна[14].
1854 оны 3-р сарын 31-нд АНУ-ын усан цэргийн ахмад Маттью Перри Японтой "Канагавагийн хэлэлцээр"-ийг байгуулснаар Япон дахин гадаад ертөнцтэй харилцаж, "Мэйжийн эрин" эхэлжээ (1868 он). Энэ үед Япон өөрийн улс төр, хууль, цэргийн зохион байгуулалтыг барууны маягаар шинэчлэн, Японы эзэнт улсыг аж үйлдвэржүүлж эхлэв. Энэ үеэс Хятад, Орос зэрэг улсуудтай дайн хийж, Тайвань, Солонгос, Сахалины өмнөд хагасыг эзлэв[15].
1931 онд Манжуурыг эзлэн, 1941 онд "Тэнхлэгийн хүчинд" нэгдсэн байна[16]. 1937 онд Хятадын бусад хэсгийг эзлэн, 1941 онд АНУ-ын Перл Харбор дахь цэргийн баазыг довтлов. Үүний дараа Япон нь АНУ, Их Британи, Нидерланд зэрэг улсад дайн зарлажээ. Энэ явдал АНУ-ыг Дэлхийн II дайнд татан оролцуулав. 1945 онд АНУ, Японы Нагасаки, Хирошима хотууд дээр цөмийн бөмбөг хаяж, ЗХУ Японд дайн зарласны дараа 1945 оны 8 сарын 15-нд Япон бууж өгөх гэрээнд гарын үсэг зуржээ[17].
1947 онд Япон нь шинэ Үндсэн хууль баталж, Үндсэн хуульт, хаант засаглалтай ардчилсан орон болов. Япон 1956 онд НҮБ-ын гишүүн орон болсон байна.

Газар зүй

Япон Улс нь Хоккайдо, Хоншюү, Шикокү, Кюүшюү гэсэн 4 том арал болон Огасавара олтриг, Рюүкюү арлууд зэрэг жижиг арлуудаас тогтоно. Газар нутгийн хэмжээ нь ойролцоогоор 378 мянган км².
Оросын Холбооны Улстай Курилийн арлууд (өмнө хэсгийн арлууд), Хятад болон Тайваньтай Сэнкакү олтриг, БНСУ-тай Такэшима арал зэрэг маргаантай газар нутаг бий.
Өмнө талаараа Филиппиний тэнгис, зүүн талаараа Номхон далай, баруун хойд талаараа Япон тэнгис, баруун талаараа Дорнод Хятадын тэнгис, хойд талаараа Агнуурын тэнгисээр хүрээлэгдэнэ.
Японы арлууд нь Евразийн плит, Номхон далайн плит, Филиппин тэнгисийн плит, Умард Америкийн плитүүдийн заагт орших тул газар хөдлөлт ойр ойрхон болох бөгөөд дэлхий дээр болдог газар хөдлөлтийн энергийн 10-20% нь төвлөрдөг гэж үздэг[18].
Түүнчлэн галт уулын идэвхтэй бүс учраас халуун рашаан ихтэй

Уур амисгал

Ихэнх нутаг нь дулаан бүст хамаарах бөгөөд өмнөд хэсгийн арлууд нь халуун, хойд хэсэг нь сэрүүн бүст хамаардаг.
Өвлийн улиралд Сибирийн их даралтын нөлөөгөөр баруун хойноос ирэх салхи нь Япон тэнгисийн чийглэг агаарыг авчрах тул Япон тэнгис талдаа цас их унана. Харин Номхон далай талдаа цэлмэг өдөр олширдог.
Зун нь Номхон далайн их даралтын нөлөө ихэсч, халуун чийглэг өдрүүд үргэлжилнэ. Гэхдээ нутгийн умард хэсгээр нь Агнуурын тэнгисийн их даралтын нөлөөгөөр сэрүүн байдаг.
Японы тэнгис талдаа өвөл цас их унадаг, 6, 7 сард (Окинавад 5, 6 сар) агаарын их даралтын шугамын нөлөөгөөр борооны улирал болж, зун, намрын заагаар өмнө талаас ирэх тайфунь зэргийн нөлөөгөөр харьцангуй хур тунадас ихтэй бүс нутгийн тоонд орно
Төрийн байгууллага
Төрийн дээд эрх ард түмний гарт байх бөгөөд эзэн хаан нь улс төрийн эрхгүй, зөвхөн ард түмний бэлгэ тэмдэг болно[22]. Парламент нь илүү эрх эдлэх бөгөөд төлөөлөгчдийн танхим болон зөвлөхүүдийн танхим гэсэн 2 танхимтай. Хууль тогтоох засаглалаас гадна Гүйцэтгэх засаглал болон Шүүх нь тусдаа орших боловч шүүх засаглал нь харьцангуй сул бөгөөд гүйцэтгэх засаглал нь хүчтэй байдгаараа Германтай төстэй[3].
Японы парламентад 1955 оноос хойш ихэнхдээ Японы Либерал Ардчилсан Нам олонх болж засгийн газраа бүрдүүлж байсан бөгөөд энэ хугацаанд цор ганц удаа 1993 оны сонгуулиар сөрөг хүчин болж байжээ[23]. Өдгөө Коомэй нам (Шударга ёс нам)-тай эвсэж засгийн эрхийг барьж байгаа боловч Японы Ардчилсан Нам жилээс жилд хүчирхэгжиж, аажмаар 2 намын системд шилжиж буй.

Сонгууль

Сонгуулийн нас нь 20 бөгөөд Төлөөлөгчдийн Танхимын сонгууль 4 жил болгон, харин Зөвлөхүүдийн Танхимын сонгууль 3 жил тутамд болдог байна
Засаг захиргааны хуваарь
Ерөнхийдөө байгалийн баялаг хомс боловч цементийн түүхий эд, шил зэргээр баялаг. Эрт цагт алт, мөнгө, зэс, чулуун нүүрс их хэмжээгээр олборлодог байсан түүхтэй.
Нефть, ашигт малтмал зэргийг импортлон автомашин, цахилгаан бараа, химийн бүтээгдэхүүн зэргийг үйлдвэрлэн экспортолдог[24].
Гадаад худалдааны гол түншүүд нь АНУ, Зүүн, Зүүн Өмнөд Ази, Европын холбоо, Саудын Араб, Хятад гэх мэт. Гадаад худалдааны тэнцэл нь ашигтай байдаг

Хүн ам

Японы нийт хүн ам 127.3 сая[26]. Орчин үед төрөлт багасч, хүн ам нь хөгширч байгаа үндэстэн бөгөөд 2004 оныхоор нийт хүн амын 19.5% нь 65-аас дээш насныхан байжээ[27]. Нийт хүн ам нь 2007 оноос багасч эхэлнэ гэж үзэж байсан ч, 2005 оноос эхлэн буурч эхэлсэн ажээ. Энэ нь улс даяар 5-н жил тутамд нэг удаа явагддаг хүн амын тооллого судалгаа(国勢調査)-гаар маш тодорхой болно.
Түүнчлэн Саппоро, Сэндай, Токио, Сайтама, Чиба, Кавасаки, Ёкохама, Нагояа, Киото, Оосака, Кообэ, Хирошима, Китакюүшюү, Фүкүока зэрэг саяас дээш хүн ам бүхий хотуудад хүн амын төвлөрөлт явагдаж байна. Газар нутгийн нь 10 хувьд нь хүн амын 90 хувь нь амьдардаг гэсэн тоо баримт байдаг юм байна. Үүний нөгөө талд хөдөө орон нутагт хүн амын сийрэгшил, хөгшрөлт газар авч байна.
Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага (WHO)-ын судалгаанаас үзвэл япончуудын дундаж наслалт эрэгтэйчүүд: 78.4, эмэгтэйчүүд 85.3 (2001 он) буюу Дэлхийд хамгийн урт насалдаг үндэстэн юм

Хэл яриа

Шинто, Буддизмд давхар шүтлэгтэй хэмээн өөрсдийгөө тодорхойлох хүн олон тул энэ хоёр шашны сүсэгтнүүдийн тоог нэмбэл 200 сая болдог ажээ. Түүнчлэн католик, протестант зэрэг христианууд байх боловч хүн амын 1%-д ч хүрэхгүй боловч зул сарын баяр зэрэг христийн шашны зан үйл өргөн тархжээ. Ислам, жүүдийн шашин шүтдэг хүн бараг үгүй гэхэд болно.
Боловсрол
Мэйжийн эрин үеэс буюу 1872 оноос, бага дунд сургууль, их сургуулиуд байгуулагдаж эхэлжээ. 1947 оноос Японд 6-15 насандаа бага, дунд сургуульд, мөн дараа нь 3 жил ахлах сургуульд суралдаг болсон байна. 2005 оны байдлаар ахлах сургууль төгсөгчдийн 75.9% нь их сургууль, коллеж болон бусад тусгай мэргэжлийн сургуульд элсэн орсон байна. Токиогийн их сургууль, Киотогийн их сургууль нь дэлхийд нэртэй том сургууль болно. Олон улсын байгууллагын судалгаагаар Японы боловсролын систем дэлхийд эхний 6-д багтаж байна.
• Бичиг үсэгт тайлагдсан байдал: 100.0% (эр: 100.0%, эм: 100.0%、2000 он). 1990 онд 99.8% (эр: 99.9%, эм:99.7%) байсан аж. 
• Суурь боловсрол: Бага сургууль 6 жил, дунд сургууль 3 жил. Дунд сургууль төгсөгчдийн 96% нь ахлах сургуульд дэвшин суралцдаг.



{ Сүүлийн хуудас } { 26 -р хуудас Нийт хуудасны тоо: 31 } { Дараагийн хуудас }

Миний талаар:

Нүүр хуудас
Миний танилцуулга
Бичлэгийн сан
Найзууд
Зургийн цомог

Холбоосууд


Ангилалууд

Элдэв сонин, мэдээлэл
Хичээл, бие даалт

Сүүлийн бичлэгүүд

Webiin nuur
Мэргэн үгс
Аристотель
Монгол
Манжийн үеийн Монгол орон
H1N1 вирус хувьсан өөрчлөгдөж байна
Францын нийслэл Парис хот дах үзэх үзмэрүүд
Гаити улсын талаар
Wonder girls U.S.A-d тэргүүлж байна
Олимпиадад оролцон тэтгэлгээр их сургуульд сурах боломж байна.
Амьдралыг хөнгөвчлөх 10 зүйл.
Нүүрний сэвх толбыг гэрийн нөхцөлд арилгаж болно
Өглөө гарахдаа цайгаа уухаа мартуузай.
Америкт 60-аас дээш насны эмэгтэйчvvд оролцдог миссийн тэмцээн зохиогддог
Зураач Америк залуу Cheetos чипсээр хvний хөргийг зуржээ

Найзууд